Tuesday, April 27, 2010

“Ардчиллын өргөө-Ард түмний өргөө”-нд хандив өргөцгөөе!


“Ардчиллын өргөө-Ард түмний өргөө”
20 жилийн тэртээ ардчилсан хувьсгалыг ард түмэн дэмжин нэгдэж, хамтдаа жагсч, хонхны дуунд дуу хоолой, үзэл бодлоо нэгтгэн байж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүнлэг ардчилсан нийгмийг байгуулах эхлэлийг тавьсан билээ. Өнгөрсөн хугацаанд суурийг нь тавьсан ардчиллаа цаашид бэхжүүлж, төгөлдөршүүлэхийн төлөө Монгол түмэн хамтдаа зүтгэх болно.

Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд Ардчилсан нам “Ардчиллын өргөө-Ард түмний өргөө” цогцолбор байгуулах санаачилга гаргасан бөгөөд энэхүү өргөө нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайн зүүн талд Ардчилсан намын төв байрны суурин дээр бид бүхний бахархал болон сүндэрлэх болно.
Ардчиллын өргөө нь орчин үеийн шийдэл бүхий шинэлэг хэлбэрийг агуулсан, дэлхийн стандартад нийцсэн цогцолбор болох бөгөөд Ард түмэнд зориулсан уулзалтын танхим, Ардчиллын музей, их хотыг тольдон харах хүндэтгэлийн танхим, өвлийн цэцэрлэг зэрэг олон хэсгээс бүрдэх юм.
“Ардчиллын өргөө-Ард түмний өргөө”-г
бүтээн байгуулах хандивын аян
Ардчиллын өргөө нь ард түмний дэмжлэгээр босно. Тиймээс аж ахуйн нэгж, иргэн бүр өргөөний тоосгыг худалдан авч, Ардчилсан Монгол улсын иргэн Таны эрх, эрх чөлөөний талбар болсон ард түмнийхээ өргөөг хамтдаа байгуулахыг уриалж байна. Хандивын аянд оролцсоноор “Ардчиллын өргөө-Ард түмний өргөө” цогцолборын тоосгыг худалдан авч, өөрийн болон байгууллагынхаа нэрийг тус өргөөний дурсгалын хананд алт, мөнгө, хүрлээр бичиж, хойч үедээ түүх болгон мөнхөд үлдээх алтан боломж Танд олдож байна.
Хандивлагчийн нэрийг мөнхлөх
Хэрэв та хандив өргөхөөр шийдсэн бол дараах шатлалаар оролцох боломжтой.
Хандивын дүн Бүртгэх Дурсгалын зүйлс хадгалуулах Хандивлагчийн нэрийг мөнхлөх
Сонголт 1:
500.000 төгрөг хүртэлх хандив Ардчиллын өр -гөөний ханди- вын цэнхэр дэв -тэрт бүртгэх Ардчиллын өр гөөний бэлгэ дэл бүхий дурс галын зүйлс гардуулна Бүртгэлийн дэвтрийг Ардчиллын өргөөний хүндэтгэлийн танхимд залах бөгөөд иргэд, хандивлагчид үзэхэд зориулан, цахим дэлгэцэнд программчлан оруулна.
Сонголт 2:
500.000-1 сая төгрөг хүртэлх хандив Хүндэт хандивлагчдын дэвтэрт бүртгэх Ардчиллын өр -гөөний дурсгалын Хүрэл тоосго, Хүрэл хандивлагчдын нэрсийг Ардчиллын өргөөний хүндэтгэлийн танхимын хүрэл хананд 90мм:55мм талбайд бичиж, мөнхжүүлнэ.
Сонголт 3:
1 саяас 5 сая төгрөг хүртэлх хандив Хүндэт хандивлагчдын дэвтэрт бүртгэх Ардчиллын өр -гөөний дурсгалын Мөнгөн тоосго Мөнгөн хандивлагчдын нэрсийг Ардчиллын өргөөний хүндэтгэ- лийн танхимын мөнгөн хананд 90мм:55мм талбайд бичиж, мөнхжүүлнэ.
Сонголт 4:
5 саяас 10 сая төгрөг хүртэл хандив Хүндэт хандивлагчдын дэвтэрт бүртгэх Ардчиллын өр -гөөний дурсгалын Алтан тоосго Алтан хандивлагчдын нэрсийг Ардчиллын өргөөний хүндэт танхимын алтан хананд 90:55мм талбайд бичиж, мөнхжүүлнэ.

Хандивын аяны хугацаа:
“Ардчиллын өргөө-Ард түмний өргөө” хандивын аян 2010 оныг дуустал үргэлжилнэ.

Хандивын данс:
Худалдаа хөгжлийн банк ₮ 499137968
Голомт банк $ 1601027941
₮ 1601171984
ХААН банк ₮ 5107029274

Холбогдох утас: 11339966

Цахим шуудангийн хаяг: ardchilliinurguu@yahoo.com
Хаяг: - УБ хот, АН-ын төв байр
- УБ хотын бүх дүүргийн АН-ын байр
- Бүх аймгийн АН-ын байр
Ардчиллын өргөөнд хандив өргөсөн
Ардчилсан Монгол улсын иргэн Танд баярлалаа.

Дэлгэрэнгүйгээр...

Thursday, March 25, 2010

За нэг видео оруулчихъя

Миний нутаг




Дэлгэрэнгүйгээр...

Monday, January 18, 2010

Миний таньдаг бацаанууд

Хөөрхөн байгаа биз?




Дэлгэрэнгүйгээр...

Saturday, January 16, 2010

Увс нуур






Дэлгэрэнгүйгээр...

Thursday, January 7, 2010

Дахиад зураг

Увс нуур, Бөөргийн элс





Дэлгэрэнгүйгээр...

Monday, January 4, 2010

За ойрдоо блогтоо юм хийгээгүй нутгийн хэдэн сайхан зураг гаргая

Бэл хормойд нь тоглож өссөн Алдарт Чандмань уул минь



Нутгийн минь өглөө.



Дэлгэрэнгүйгээр...

Friday, September 11, 2009

Энэ ч үнэн шүү

Мөн л www.gogo.mn-ээс авав




Дэлгэрэнгүйгээр...

хошин зураг

www.gogo.mn-ээс авав




Дэлгэрэнгүйгээр...

сонирхолтой юм байна

Доорх ярилцлагыг http://monangel.livejournal.com/-аас авав уншаад үзээрэй!
Хятад-Оросын харилцааны тэнцвэр дээр Монгол Улсын тусгаар тогтнол оршдог
Манай орны хувьд мөнхийн сэдэв бол хоёр хөршийн талаарх асуудал байдаг билээ. Бид өмнөх дугааруудаараа улс төр судлаач хүмүүсийн яриаг уншигч танд хүргэж байсан. Энэ удаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч С.Галсанжамцтай ярилцсан юм.


-Өнгөрөгч сард болсон хамгийн том үйл явдал бол яах аргагүй ОХУ-ын Ерөнхийлогч Д.Медведевийн айлчлал байлаа. Энэхүү айлчлалаас Монголчууд юу хүлээж байв, хүлээлт нь биелэгдсэн үү гэсэн асуултаар яриагаа эхлэе гэж бодлоо.
-Энэ жил манай хоёр орны хувьд түүхэнд байгаагүй үйл явдал боллоо. 1974 онд манайд Л.Брежнев айлчилснаас хойш хоёр орны хувьд төрийн хэмжээний нэг ч айлчлал болж байгаагүй юм. Ингээд 2000 онд буюу 26 жилийн дараа тухайн үеийн ерөнхийлөгч В.Путин айлчилснаар манай хоёр орны хоорондох харилцаа сэргэсний илэрхийлэл болсон юм. Гэтэл энэ жилийн хувьд бүр нүсэр өнгөрлөө. Тухайлбал, хавар В.Путин Ерөнхий сайдынхаа хувиар ирсэн бол өнгөрөгч сард Ерөнхийлөгч Д.Медведев, харин сая Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга С.Миронов тус тус айлчиллаа. Хоёр орны битгий хэл бусад оронтой харьцахад ч төрийн гурван өндөрлөг нь ийм ойрхон хугацаанд цувж ирсэн тохиолдол байгаагүй юм. Үүнээс юу харагдаж байна гэхээр, манай хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж эхэлж байгаагийн илрэл. Ялангуяа хөрш орны хувьд айлчлалын давтамж ойрхон байх нь хоёр орны харилцааг эрчимжүүлэхэд маш их хэрэгтэй зүйл болдог, Тэр утгаараа манай улсад их ашигтай. Сүүлийн үеийн жишээ гэвэл, манай батлан хамгаалахын салбарт их ахиц гарсан. ОХУ-аас цэргийн зэвсэг техникийн буцалтгүй туслалцаа үзүүллээ. Хамтарсан хээрийн сургууль явуулдаг боллоо. Өмнө нь тус улсад цэргийн албан хаагчдыг сургахад өндөр төлбөртэй байсан тул бид хүмүүсээ явуулж чаддаггүй байсан бол одоо тус улс хөнгөлөлттэй нөхцөлөөр сургахаар боллоо гээд олон жишээ бий. Мөн олон талын гэрээ хэлэлцээр байгууллаа. Хамгийн гол нь стратегийн түншлэлийг хөгжүүлье гэсэн чухал санаагаа ОХУ илэрхийлсэн.

-ОХУ-ын удирдлага ирнэ гэхээр бид ямар шинэ болзол тавих бол гэж айдаг боллоо. Сая ч гэсэн их өрийн асуудал сөхөгдлөө.
-С.Горбачёвын дараа Б.Ельцин тус улсын анхны ерөнхийлөгч болонгуутаа Оросын зүүн талаа орхиод баруун руу чиглэсэн бодлого явуулж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, зүүн талд оршдог манай улсыг хаясан гэж хэлж болно. Дээр нь манай улсад ардчилал хөгжиж эхэлсэн эхний жилүүдэд зөвлөлтийн эсрэг өнгө аяс, үзэл бодол, улс төрчдийн үзэл бодол, өнгө аяс нь Оросуудын удирдлагад мэдээж таалагдаагүй. Үүнд гомдсон гэхээсээ илүү эмзэглэсэн гэж хэлэх нь зөв болов уу. Ингээд АНУ, барууны орнуудтай харилцаагаа сайжруулаад, барууны чиглэлд хөгжих нь зөв юм гэж тодорхойлсон. Гэтэл энэ бодлого нь үр дүнд хүрээгүй учир алдаатай бодлого явуулснаа мэдсэн. Хоёр тийшээ харж явах ёстой юм байна гэдгээ ойлгосон. Энэ хугацаанд тус улсын эдийн засаг нь муудсан. Хэдэн жилийн дараа Орос орны эдийн засаг сэргэж, тус улс хүчирхэгжиж эхлэнгүүтээ хуучин зөвлөлтийн нөлөөнд байсан орон зайдаа өөрсдийн сонирхлыг сэргээх шаардлага нь үүсч эхэлсэн. Энэ үеэс эхлээд их өрийн асуудал босч ирсэн.

-ОХУ-ын хувьд манай өрийг үлдэгдэлгүйгээр тэглэчихэж болоогүй юм болов уу?
-Ер нь дэлхийн практикт ор үлдэгдэлгүй тэглэсэн явдал байдаг л даа. Харин тэгж болохгүй байсан шалтгаануудыг дээр би дурьдлаа. Гэхдээ бид 98 хувийг нь тэглүүлнэ гэдэг бол маш том амжилт. Бид үнэхээр 11 тэрбум рублийн юмыг нь хэрэглэсэн нь үнэн шүү дээ. Монголын газар нутаг дээр улс ардын аж ахуйн чанартай олон төрлийн барилга байгууламж, үйлдвэр баригдлаа. Орон сууцны хорооллууд сүндэрлэлээ. Эрүүл мэнд, боловсролын салбар зэргийг хөгжүүлэхэд бид ашигласан. Гэхдээ энэ хөрөнгийг үнэхээр үр ашигтай зарцуулсан уу гэдэг нь эргэлзээтэй. Хөрш зэргэлдээ орондоо тусламж үзүүлэхдээ Оросууд байгалийн баялаг, мал аж ахуйд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр тусламж үзүүлж байгаагүй шүү. Энгийн жишээ нь зөвлөлтийн барьсан махкомбинат манайд бий билүү. Байхгүй. Гэтэл хойд хилийн дагуух Горный Алтай, Кызыл, Улаан-Үдэд барьсан байдаг. Тиймээс Монголчууд эдгээр үйлдвэр рүү малаа хөлөөр нь туугаад явж байгаа биз дээ. Тэгэхээр энэ мэтийн бодлогын өнгө аясаас болж тэглэх хүсэл байгаагүй гэж бодож байна. Үлдсэн хэдийг нь шийдэж болно биз ээ. Эхнээсээ хамтарсан үйлдвэр, компани байгуулаад асуудлаа нэг тийш болгож байх шиг байна. Үүнээс үүдээд цаашдаа гуравдагч түншийн хөрөнгө оруулалтаар шаардлагатай үйлдвэрүүдийг барих чиглэлийг баримтлах нь зөв юм л даа. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр манайд ОХУ гэсэн ганц зах зээл хангалттай.

-Аль социализмын үед л манайхыг дагуул улсаа болгох гэж байсан орон.
-Орос орон манайхыг автономит улсаа болгох нөхцөл нь байгаагүй юм. Бага зэрэг түүх сөхье л дөө. Орос, Хятад гэсэн манай хоёр хөрш хоорондоо 200-гаад жилийн харилцааны түүхтэй улсууд. Хаант Орос, Манж Чин улсын хооронд албан ёсны хэлэлцээр байсан юм билээ. Уг гэрээ ёсоор манай улсад хандах энэ хоёр орны ашиг сонирхол тэнцвэртэй байсан. Хэн нэг нь давамгайлах боломжийг Москва ч, Бээжин ч олгодоггүй байсан. Энэ хоёр улсын харилцааны тэнцвэр дээр манай улсын тусгаар тогтнол үлдсэн юм. Түүнээс гадна XYI-ХҮII зууны үед ОХУ газар нутгаа буюу хилийн зурвасаа байгалийн баялаг ихтэй Сибирээр заагласнаар манай улс тусгаарлагдсан.

Манайд нөлөөлөх хоёр хөршийн тэнцвэрт байдал алдагдвал манай улс маш хэцүү, хүндхэн байдалд орно. Тиймээс ойр ойрхон айлчлал хийвэл энэ тэнцвэрт байдлыг хадгалахад хамгийн их нөлөөтэй. Нэг томоохон жишээ ярья. Хоёр хөрштэй харилцсан түүхийг сөхөж үзвэл нэг сонин баримт байдаг. Өмнө нь энэ баримт дэлгэгдэж байгаагүй. 1917 оны Октябрийн хувьсгалын дараахан Орос орон дотооддоо үүсээд байсан улс төрийн нөхцөл байдлаас болоод манайд хандуулах анхаарлаа орхисон байсан. Манай орны хувьд Оросуудын орон зай нь хоосон байсан үе юм. Энэ үед Богд хаан урд хөршийн төрийн удирдлагуудад "Манай улсыг улаантнуудаас хамгаалахад туслана уу" гэсэн хүсэлт тавьсан юм билээ. Гэхдээ тэр үед манай улсад Хятадын төлөөлөгчийн газар байсан учраас тэд эхэлж ийм санал тавьсан гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд Оросууд байхгүйг далимдуулан Хятадууд хүрээ болон Алтанбулагт цэргүүдээ байрлуулсан. Цаад санаа нь Богд хааныг унагаж өөрсдийн эрх мэдлээ тогтоох сонирхолтой байсан. Тэгтэл хятадууд Монголд маш олон муу үр дагавартай зүйл хийж эхэлсэн тул эргээд тэднийг хөөхийн тулд оросуудаас тусламж авахад хүрсэн юм. Ингэж 1921 оны Ардын хувьсгал эхэлсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, аль нэг нь давамгайлбал ийм л хортой байдаг гэсэн үг юм. Тиймээс энэ хоёр орны харилцааг тэнцвэрт байдалд байлгах нь манай улсын хувьд маш чухал.

Тэр үед Оросуудын зүгээс Хятадын эрх ашгийг хязгаарлах, Монголын автономит байдлыг хадгалах, байгалийн баялаг болон мал аж ахуйн бүтээгдэхүүнийг нь ашиглах сонирхол их байсан юм. Мөн цэрэг, стратегийн сонирхол бас байсан. Энэ зорилгодоо Оросын алдарт аялагч, судлаачдыг ашигласан юм. Монголчуудын сайн мэдэх Пржевальский, Козлов зэрэг хүмүүс Оросын Петербург хотод байдаг Газар зүйн нийгэмлэгийн санхүүжилт, даалгавраар Монгол Улсаар аялж байжээ. Энэ байгууллага нь тус улсын Батлан хамгаалах яамнаас санхүүждэг байсан юм. Тэд манай улсын газар зүй, байгалийн баялгийг судалж байсан. Ер нь манай улсыг буфер буюу жийргэвч гэж ярьдаг. Ойлгомжтойгоор хэлбэл, бүр Оросын хаант засгийн үеэс манай улсыг газар зүйн ашигтай байрлалтай учраас Хятад руу гарах завсрын бүс болгох бодлого баримталж ирсэн юм. Энэ нь Зөвлөлт засгийн үед ч үргэлжилсэн. Мөн энэ л зорилгоор манайд зөвлөлтийн цэргүүд байрлаж эхэлсэн юм шүү дээ. Эхний удаад орос цэргүүд 1921 онд цагаантнуудыг устгах зорилгоор ирж байсан бол 1939 онд Халх голын байлдаанаар, 1945 онд чөлөөлөх дайнаар орж ирсэн байдаг. Харин дөрөв дэх удаад нь 1967 онд Монголыг Мао Зэ Дунаас буюу Хятадуудаас хамгаалах гэсэн нэрийдлээр орж ирсэн. Гэтэл энэ бол халхавч байв. Тухайн үед манайд Хятадаас ямар нэгэн аюул заналхийлээгүй үе байсан. Үнэн чанартаа Москвагийн удирдлагууд Хятадын эрх баригчидтай сөргөөцөлдсөн тул Бээжингийн удирдлагад цэргийн шахалт үзүүлсэн цэрэг, улс төрийн зорилгоор цэргүүдээ байршуулсан хэрэг. Манай хоёр орны хувьд том гүрэн улс, жижиг улс гэсэн харьцаа байдаг нь нууц биш юм. Их гүрний дээрэнгүй үзэл байдаг гэдэг нь ч нууц биш. Тэгэвч үүнээс өөр арга, сонголт манай улсад байхгүй. Их гүрний хувьд ч жижиг оронтой харьцахдаа бодлого баримтлах нь ойлгомжтой зүйл юм.

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр орны худалдааны салбарт тулгардаг нэг том асуудлыг хөндсөн. Энэ бол хилийн давхар татварын асуудал. Үүн дээр ОХУ-ын Ерөнхийлөгч тодорхой хариулт өгсөнгүй. Нөгөө их гүрний бодлого явагдаад байна уу?
-Энэ асуудал эртнээс яригдсан юм. Оросын тал Монголын уламжлалт экспортын бүтээгдэхүүний худалдаанд тарифын бус татвар буюу давхар татвар ногдуулдаг болсоор олон жил болж байна. Ингэснээр Монгол Улс мал аж ахуйн бүтээгдэхүүнээ Сибирийн зах зээл дээр чөлөөтэй гаргах бололцоо нь хаагдаж байгаа. Хэрэв манай улс чөлөөтэй буюу татваргүй гаргадаг болчихвол манай малчдын амьдрал дээшлэх учиртай. Учир нь хонь хамгийн эрэлттэй, гүйлгээтэй мал болох юм. Хонины ноосоор эсгий гутал хийгээд Оросуудад зарж болно. Эсгий гутлыг нэг л жил өмсөнө. Дараа жил дахиад Оросууд худалдан авна гээд байнгын эрэлттэй болох юм.

-Гэхдээ эсгий гутал тэгж их "гүйнэ" гэж үү? Орчин үед Оросууд тоож өмсөх үү?
-Өмсөлгүй яахав. Сибирь бол маш хүйтэн газар учраас дулаан хувцас хамгийн их шаардагддаг, тэр утгаараа хамгийн гүйлгээтэй бараанд тооцогддог. Эсгий гутлаас гадна нэхий дээл ч бас их гүйлгээтэй бараа гээд хязгааргүй боломжууд нээгдэх юм. Малчдад ч хонио өсгөх сонирхол бий болно.

Гэтэл яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ гэж өөрөө асуулаа. Манай тал сүүлийн хориод жил худалдааг либералчлах тухай асуудал тавилаа. Засгийн газрын комиссын хуралдаан бүр дээр манай тал "Давхар татварын энэ асуудлаа эргэж хараач ээ, татваргүй болгож өгөөч ээ" гэж хүсэлт тавьдаг. В.Путин ирээд ч тодорхой хариулт өгөөгүй. Сая Д. Медведев ч "Энэ асуудлыг чинь бодолцоно оо" л гэсэн хариулт өглөө. Ийм хариултад хууртсаар өнөөдрийг хүрлээ. Тэгэхээр энэ асуудлын цаана бодлого байна гэж үзэхээс өөр арга байхгүй.

-Таны бодлоор яг ямар бодлого явагдаж байгаа бол?
-Том гүрнүүдийн хувьд хөрш жижиг улсаа хөгжүүлэх сонирхолгүй байдаг тэр л бодлого явагдаад байх шиг байна. Хөгжлөөр дорой, ядуу байлгаснаар өөрсдийн ашиг сонирхлоо тулган хүлээлгэх сонирхолтой байдаг гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар, хатуухан хэлбэл, манай улсыг Хятадын идэш болгож байна л гэж хэлье. Энэ процессыг саатуулах сонирхол Оросуудад байна. Оросын зах зээл нээлттэй бус байгаа болохоор бид Хятадуудад ёстой хямд үнээр, боловсруулалгүй түүхийгээр нь гаргаж байна. Ингэж Хятадуудын өгөөш болгож байна шүү дээ. Байгалийн баялаг бол ухаад дуусдаг эд. Харин мал гэдэг бол яндашгүй баялаг юм. Манай үндсэн баялаг. Мал өсч л байна. Max, сүү саалийг нь авч л байна. Ноос жил бүр л ургана. Түүнийг нь жил бүр боловсруулаад гадагш нь гаргаад байвал манайх болчихно. Гэтэл Хятадууд орж ирэнгүүтээ ноосыг өндөр үнээр худалдан авч эхэлснээр манай үндэсний үйлдвэрүүд Хятадын компаниудтай өрсөлдөөд түүхий эдээ бэлдэх чадваргүй байдалд хүрсэн юм. Ингээд тэдний үйл ажиллагаа бүрэн зогссон. Тэгснээ хэдэн жилийн дараа бүр авахаа больсон. Тэгтэл малчдын хураасан ноос нь зуны халуунд өмхийрөөд, орчноо бохирдуулах болсноор хөөрхий малчид "цагаан алт"-аа шатааж байсан юм шүү дээ. Одоо ч үнэ нь сайн өсөхгүй л байна. Жижиг улсыг хөгжүүлэхгүй гэсэн их гүрний бодлого ийм л байдаг.

-Оросуудтай ураны орд дээр хамтран ажиллахаар шийдвэрлэлээ. Мардай бол манай улсын стратегийн чухал ач холбогдолтой ордын нэг. Хөрштэйгөө ийм төрлийн ордууд дээр хамтран ажиллахгүй гэсэн ҮАБЗ-ийн шийдвэр үйлчлэхгүй байгаа юм биш үү?
-Би бол үгүй гэж хэлнэ. Энэ бол ганц орд дээр яригдаж байгаа асуудал шүү дээ. Цаана нь зөндөө олон орд байна. Гэхдээ ураны бүх ордуудаа Оросуудтай хамтрана гэж яриагүй. Тэгж болохгүй, тэгэх ч ёсгүй. Харин гуравдагч буюу алсын зайнд байдаг түншүүдтэй хамтрах нь зүйтэй.

-Гэтэл цаана нь Асгатын мөнгөний орд байна. Энэ ордыг эртнээс оросууд "шүлэнгэтэж" байгаа шүү дээ. Ингэсээр ордууд маань ОХУ-д хамаарагдах болчих вий гэсэн болгоомжлол байгаа шүү дээ?
-Уг нь Асгатын ордыг ашиглахгүй байж болно. Харин манай орны өнөөгийн эдийн засгийн байдлаас шалтгаалан ашиглах шаардлага байгаа. Гэтэл манайх тийм хэмжээний хөрөнгө байхгүй учир заавал хамтрах шаардлага тулгарна. Тэгтэл энэ орд хоёр хилийн зааг дээр байдаг. Ордын нэлээд хэсэг нь ОХУ-ын нутаг дэвсгэр дээр байдаг учраас тус улстай л хамтрахаас биш гуравдагч орж ирэх ямар нэгэн хувилбар үгүй юм.

-Энэ оны гуравдугаар сард Ерөнхий сайд С.Баяр ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн. Уг айлчлалаар шийдэгдээгүй нэг асуудал бол хоёр орны иргэд харилцан визгүй зорчих тухай гэрээ хийх тухай байсан. Өнөөдрийг болтол шийдээгүйн учир юу вэ?
-Анх визний асуудлыг манай тал түрүүлж тавьсан гэдэг. Тэр үед улс орны нөхцөл байдал нөлөөлсөн шиг байгаа юм. Харин одоо Оросын тал визний дэглэмээ цуцлахад бэлэн байгаагаа мэдэгдээд байна. Гэхдээ тэд нэг болзол тавьсан гэсэн. Тэр нь ОХУ-ын нутаг дэвсгэр дээр хууль бусаар амьдарч буй Монголчуудыг буцаах тухай хэлэлцээрийг визийн хэлэлцээртэй хамт байгуулъя гэсэн шаардлага тавьсан юм билээ. Тэгэхээр манай улс энэ асуудал дээр гацаад байгаа юм. Тус улсад хууль бусаар маш олон хүн амьдарлаа залгуулж яваа гэдгийг бид сайн мэднэ. Тэгэхээр тэд маань хүнд байдалд орчих гээд байдаг. Хэлэлцээрийг байгуулчихвал тэднийг хэзээ л бол хэзээ хөөх хуулийн хүрээ нь үйлчлээд эхлэх юм.

-Оросууд манай улсад визгүй зорчиж эхэлвэл муу үр дагавар ихтэй гэж хүмүүс айж байна. Тухайлбал, хар тамхи, гэмт хэргийн бүлэглэл үүд орж ирэх зам нь чөлөөтэй болно гэсэн айдас байгаа...
-Аливаа юм эерэг, сөрөг үр дагавартай байдаг шүү дээ. Гэхдээ харилцан визгүй зорчих нь манай талд илүү ашигтай гэж би үздэг. Иргэд хойд хөрш рүү чөлөөтэй зорчдог болбол наад зах нь хүнснийхээ зүйлийг хангах боломжтой болно. Өнөөдөр Монголчууд Хятад руу чөлөөтэй явж байгаа, ач холбогдлыг нь амсч л байгаа шүү дээ. Дуртай үедээ урагшаа гарч, өөрсдийнхөө хэрэгцээг хангаж байгаа. Үүнтэй л адилхан шүү дээ. Өөрөөр хэлбэл, сүүдэртэй талаасаа илүү ашигтай тал нь давуу гэж ойлгож болно. Оросуудыг манайд ирүүлэх нь их ашигтай. Голдуу Сибирээс л ирэх байх. Тэд Оросод хамгийн эрэлттэй "Дархан"-ы нэхий дээл, Монгол хивс авбал манайд л ашигтай. Тиймээс энэ асуудал орж ирвэл тэрийг бид дэмжих л ёстой гэж хувь хүнийхээ үүднээс үздэг. Түүнээс биш айх зүйл байхгүй, сөрөг талыг нь өргөөд байвал юм бүхэнд л сөрөг тал олдоно шүү дээ. Бид харин дундаас нь манайд ямар ашигтай вэ гэдгийг л түрүүлж олж харах ёстой.


Дэлгэрэнгүйгээр...

Тоолж байна