Monday, September 7, 2009

С.М.Мироновоос нефть бvтээгдэхvvний татварын хєнгєлєлт хvслээ


ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зєвлєлийн дарга Сергей Михайлович Миронов єнгєрсєн амралтын єдрvvдэд манай улсад ажлын айлчлал хийв. Хойд хєршийн удирдагчид ойр ойрхон ирсэн нь манай улс ОХУ-тай ураны салбарт хамтарч ажиллах болсонтой холбоотой юм.









Ноён С.М.Мироновын айлчлалын гол сэдэв энэ байлаа. Мєн Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан айлчилж байгаа аж.

Ноён С.М.Мироновыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Тєрийн ордонд єнгєрсєн бямба гаригт хvлээн авч уулзлаа. ОХУ-ын Ерєнхийлєгч Д.А.Медведев саяхан Монгол Улсад тєрийн айлчлал хийгээд буцсан. Айлчлалын vеэр хоёр орны стратегийн тvншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахаар хоёр тал тохиролцсон. Мєн гэрээ, тунхаглал байгуулсан нь манай хоёр орны харилцаанд шинэ хуудас нээснийг Д.Дэмбэрэл дарга онцлов. Айлчлалын vеэр тохирсон зvйлийг цаашид ажил хэрэг болгоход хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг УИХ-ын дарга онцолж байлаа. Халхын голын тvvхт ялалтын ой, Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жил, Улаанбаатар тємєр зам байгуулагдсаны 60 жил, Хамтын ажиллагааны тухай гэрээний 20 жилийн ой зэрэг vйл явдлууд энэ жил тохиож байгаа, Ноён С.М.Мироновыг хоёр орны парламентын бvлгvvдийн vйл ажиллагааг цаашид дэмжин, анхаарал тавьж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын дарга, бvс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хєгжvvлж, энэ чиглэлд эрх зvйн таатай орчин бий болгох асуудалд ноён C.M.Мироновын анхаарлыг хандуулсан юм. Тэрээр хил орчмын болон бvс нутгийн хамтын ажиллагааг хєгжvvлэхийн тулд тодорхой тєлєвлєгєє боловсруулах, хоёр улсын хил дээр худалдаа, эдийн засгийн чєлєєт бvсийг байгуулах, хилийн боомтуудыг єргєжvvлж, эдийн засгийн vр єгєєжийг нэмэгдvvлэхийг санал болгов. Мєн гааль болон худалдааны хєнгєлєлт, тарифын асуудлаар хоёр тал анхаарал хандуулах нь зvйтэй гэдгийг ч хэлж байв. Зарим барааг хєнгєлєлттэй нєхцєлєєр харилцан нийлvvлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн Оросын талд хvргvvлсэн тєслийг байгуулахад дэмжлэг vзvvлэхийг спикер хvслээ.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уулзалтын vеэр олон чухал асуудлыг ноён С.М.Мироновтой хєндєж ярилцсан бєгєєд нефть бvтээгдэхvvний талаар саналаа хэлж, ОХУ-аас нийлvvлж буй нефтийн бvтээгдэхvvний татварыг бууруулах, чєлєєлєх асуудалд туслалцаа хvссэн юм. Тvvнчлэн Монголын хєдєє аж ахуйн салбарыг хєгжvvлэхэд зориулан ОХУ-аас зээл авахаар хоёр тал зарчмын хувьд тохирсон. Vvнийг хєнгєлєлттэй нєхцлєєр олгоход анхаарлаа хандуулахыг хvслээ. Тvvнчлэн Max, махан бvтээгдэхvvний экспортыг нэмэгдvvлэх, мал сvргийг гоц халдварт євчнєєс сэргийлэх, эрvvлжvvлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг дурдаад, энэ чиглэлд санхvvгийн тодорхой дэмжлэг хэрэгтэй гэдгийг онцолсон. УИХ-ын дарга, тємєр замын хамтын ажиллагааны талаар дурдаад, vvнд хоёр талаєс хєрєнгє оруулах буюу Улаанбаатар тємєр замын дvрмийн санг хоёр талаас нэмэх асуудлыг даруй шийдэх хэрэгтэй гэв. Тvvнчлэн "Дорнод уран" шинэ хамтарсан vйлдвэрийн талаар хєндєж, ураны салбарт байгуулсан гэрээ, хэлэлцээрийн талаар онцолсон юм. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ураны хайгуул, нєєцийг тогтоох талаар хийсэн судалгааны материал, мэдээллийг ОХУ-аас манай талд шилжvvлэхийг анхааралдаа авахыг хvслээ.

ОХУ-ын тусгай мэргэжлийн сургуулиудад мэргэжилтэн бэлтгэх, орос судлалын чиглэлд оюутан сургаж, дадлагажуулж байсан уламжлалыг сэргээх, орос хэлний багш нарыг давтан сургаж мэргэшvvлэх талаар саналаа уламжиллаа. ОХУ-д сурах оюутны тоог нэмэгдvvлэх, ялангуяа цємийн эрчим хvч, ураны чиглэлд мэргэжилтэй боловсон хvчин бэлтгэхэд дэмжлэг хэрэгтэй байгааг УИХ-ын дарга хэлсэн. ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зєвлєлийн дарга С.М.Миронов УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцан хамтын ажиллагааны талаар найрсаг дотно яриа єрнєж байгаад сэтгэл ханамжтай буйгаа хэлсэн. Тэрээр, Орос, Монгол хоёр улсын хоорондын харилцаа сvvлийн жилvvдэд улам єргєжин бэхжиж, шинэ утга агуулгаар баяжиж байгааг онцлохын зэрэгцээ парламент хоорондын харилцаа єргєн хvрээтэй хєгжиж байгааг тэмдэглэлээ. Орос, Монголын парламентын бvлгvvдийн харилцааг дэмжихэд анхаарна гэдгээ тэрээр онцолсон.

Ноён С.М.Миронов, бvс нутгийн хамтын ажиллагааны талаар дурдаж, энэ чиглэлээр дэмжин ажиллахаа илэрхийлэв. Хєдєє аж ахуй, хєнгєн vйлдвэрийн бvтээгдэхvvний салбарт мєн хамтарч ажиллах, уг vйл ажиллагаанд тодорхой ахиц гаргахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг єргєжvvлэхэд анхааралтай хандах нь чухлыг онцлоод, мал, мах, малын гаралтай бvтээгдэхvvний тухайд зохих арга хэмжээнvvдийг авч хэрэгжvvлэх нь зvйтэй гэдгийг хэллээ. Энэ талаар холбогдох албаны хvмvvс ажиллаж байгааг мєн дуулгасан. Орост суралцах монгол оюутны тоог нэмэх, соёл, боловсролын салбарт мэргэжилтэй боловсон хvчин бэлтгэхэд тодорхой хэмжээнд анхаарал хандуулах болно гэдгээ илэрхийлж байв. Ноён С.М. Миронов, Оросын геологичдын Монголын нутагт геологийн эрэл, хайгуул хийсэн талаарх мэдээлэл бvхий гурван зургийг гардуулж єгєх бодолтой буйгаа уулзалтын vеэр онцолсон юм. Уул уурхай, ашигт малтмал, "Дорнод уран"-ы vйлдвэрийн талаар ярьж, соёл хvмvvнлэгийн салбарт хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлсэн.

Ноён С.М.Миронов бямба гаригийн vдээс хойш Маршал Г.К.Жуковын нэрэмжит музей vзэж, хєшєєнд нь цэцэг єргєж хvндэтгэл vзvvлэв, Мон Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчидтай уулзлаа. Тэрээр єчигдєр Дундговь аймагт зочилсон бєгєєд єнєєдєр эх орондоо буцна.

Дугаар 208/3280/

Дэлгэрэнгүйгээр...

Тоолж байна